Хүчин төгөлдөр огноо: 2024.01.17

Дараах Нөхцөл ("Нөхцөл") нь Би Ай Майнд Спөүр ХХК  ("Компани", "бид", "бидний", эсвэл "манайх") үзүүлж буй Менежментийн тогтолцооны баталгаажуулалтад бэлтгэх, Мэдээллийн аюулгүй байдлын аудит, түүнтэй холбоотой салбар стандарт, хууль тогтоомжийн нийцлийг хангах зорилгоор эмзэг байдлын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ болон сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг манай үйлчилгээг ашиглахыг зохицуулна. Манай үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцөлийг уншиж, ойлгож, дагаж мөрдөхийг зөвшөөрч буйг илэрхийлнэ.

Үйлчилгээ үзүүлэгч

Бид менежментийн тогтолцооны баталгаажуулалтад бэлтгэх, Мэдээллийн аюулгүй байдлын аудит, түүнтэй холбоотой салбар стандарт, хууль тогтоомжийн нийцлийг хангах зорилгоор эмзэг байдлын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ болон сургалт, зөвлөх үйлчилгээг санал болгож байна. Та манай үйлчилгээг зөвхөн хууль ёсны зорилгоор болон эдгээр Нөхцөлийн дагуу ашиглахыг зөвшөөрч байна. Та үнэн зөв мэдээллээр хангаж, манай үйлчилгээг хөнгөвчлөхийн тулд бидэнтэй хамтран ажиллах боломжтой.

Оюуны өмч

Бид зөвлөх үйлчилгээ, бусад судалгаа, шинжилгээний явцад бий болсон аливаа материалын өмчлөлийг хадгална. Ашиглалтын эрхийг тодорхойлон гэрээнд тусгах хэлбэрээр харилцан тохиролцох болно.

Нууцлал, Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах болно. Та манай үйлчилгээг авахаар сонирхож буй, авч хамтран ажиллаж буй аль ч тохиолдолд бидний арга барил, дүгнэлтийг нууцлах үүрэгтэй бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын хангах үүргийг хоёр тал хугацаагүй хүлээнэ.

Хариуцлагын хязгаар

Манай үйлчилгээнээс үүдэлтэй аливаа нэхэмжлэлийн хариуцлагыг асуудал үүсгэсэн үйлчилгээнд төлсөн хэмжээгээр хязгаарлана. Бид шууд бус болон үр дагавар(санамсаргүй учирсан хохирол, алдагдсан ашиг, дата алдагдах, бизнес тасалдсанаас үүдэн гарсан хохирол гэх мэт)-т учирсан хохирлыг хариуцахгүй. 

Шинэчлэх нөхцөл

Бид эдгээр нөхцөлийг шаардлагатай тохиолдолд шинэчилж болно. Өөрчлөлтүүд манай вэбсайтад нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болж тус хугацааны хэрэглэгчддээ мэдээлэл хүргэх болно. Та манай үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчлэгдсэн Нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ.

Маргаан шийдвэрлэх

Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Холбоо барих

Хэрэв танд эдгээр нөхцлийн талаар асуух зүйл байвал бидэнтэй дараах хаягаах холбогдоно уу.

Цахим шуудан: bimindspur@gmail.com