Баримтлах бодлого

Бид харилцагчдаа үзүүлэж буй бүхий л төрлийн үйлчилгээндээ харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах, үйлчилгээний үр дүнг бодитой, үр нөлөөтэй байлгах үүднээс олон улсын менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд дагаж мөрдөх ISO 20700 стандарт, аудит хийх үйлчилгээндээ "ISACA Code of Professional Ethics"-ыг мөрдлөг болгон ажиллана.

Үйлчилгээний чанар, тогтвортой байдал, тасралтгүй сайжруулалтыг дэмжих зорилгоор өөрсдийн туршлагыг байнга нэмэгдүүлж, асуудлын шийдлийг үр дүнтэйгээр боловсруулахад харилцагчаа дэмжин, өөрийн болон харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх хууль, тогтоомжийг дагаж мөрдөн ажиллана.

Нууцлал, Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах болно. Та манай үйлчилгээг авахаар сонирхож буй, авч хамтран ажиллаж буй аль ч тохиолдолд бидний арга барил, дүгнэлтийг нууцлах үүрэгтэй бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын хангах үүргийг хоёр тал хугацаагүй хүлээнэ.