Олон улсын хөндлөнгийн, бие даасан, хараат бус Менежментийн Тогтолцооны шалгарсан, хүлээн зөвшөөрөгдсөн арга, туршлагыг Компанийн онцлогт тохирсон эрсдэлд суурилсан арга хэмжээ, Менежментийн процесст нэгтгэсэн үйл ажиллагаа, Мэргэжлийн туршлага, чадварлаг нэвтрүүлэлтийн арга барил, Стандартын шаардлагад нийцсэн баримт бичгээр дамжуулан өөрийн байгууллагад цогцлоох боломжийг танд санал болгож байна. Чанарын менежмент, Мэдээллийн аюулгүй байдлын менежмент, Авилгалын эсрэг менежмент гэх зэрэг нэвтрүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд хариуцах бүтцийн үүргийг гүйцэтгэх асуудлаар харилцан тохиролцох боломжтой.
Мэдээллийн технологийн засаглалыг бэхжүүлэх, МТ-ийг бизнесийн зорилтуудтай уялдуулах, мэдээллийн технологийн үйл явцын хяналтыг сайжруулах, өгөгдөл хамгаалалтын арга барилыг нутагшуулах, дагаж мөрдөх стратегийг боловсруулж хэрэгжүүлэх, төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг үйл ажилгаануудад COBIT Framework, GDPR, PCI DSS-д нийцүүлэхэд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, аудит хийх, сайжруулах зөвлөмж өгөх, сургалт орох гэх мэтээр мэдээллийн аюулгүй байдал, нийцлийн бүх талын үйлчилгээг цогцоор үзүүлнэ.
Байгууллагад хэрэгжиж буй кибер аюулгүй байдлын хяналтыг удирдлага зохион байгуулалт, техник-технологи, систем, биет байдлын бүлэгт ангилан халдлага, зөрчлөөс хамгаалах, эрсдэлийг ирлүүлж, бууруулах, хариу үзүүлэх чадавхыг сайжруулах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварчлал (Threat modelling) ашиглан эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрсдэлийн үнэлгээг автомат болон механик аргачлалаар технологи, архитектур, хүний нөөцийн хүрээнд хийхдээ системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.